TSAHIM.mn

Монгол наадам эрлийз морьд

Монголчууд наадмаараа гайхуулдаг. Насанд хүрсэн хүмүүс бага насаа, сумынхаа наадмыг байнга дурсдаг. Гэхдээ улсын хүн амын 50 хувь нь нийслэлд амьдардаг, дээр нь 21 аймгийн төвд олон хүн амьдарч байна. Ингээд авч үзвэл яг сумын наадмын талаар ярих хүн цөөрч байгаа бололтой. Ардчилал ярьж эхэлсэн (1990 он) тэр цаг мөчөөс хамгийн  их хүчээ авсан наадам нь улсын наадам болсон Улсын наадмын байр суурь томрох тусам сумын наадам алга болж байгаа гэж хэлж болно. Наадамчид улсын наадмыг зурагтаар үздэг тул сумын наадам үзэгчгүй болсон. Ийм учраас улсын наадмаас өмнө аймаг, сумын наадам болдог жишиг тогтжээ.

Наадам ойртохоор монгол морь, эрлийз адуу хоёрыг хольж уралдуулахгүй гэдэг яриа байнга гардаг. Харин сүүлийн жилүүдэд эрлийз гурван насны морь, Монгол цусны зургаан насны мроь уралддаг болоод байна. Энэ бол эрлийз адуу элбэг болж монгол адууны үйлдвэрлэг байдал алдагдаж байгаа нэг шинж тэмдэг. Нэг үгээр хэлбэл нэг устай, нийлэх бэлчээртэй эрлийз, монгол хоёр адуу нэг насанд, нэг уяан дээр сойгдох, бас уралдах нөхцөл бүрджээ. 

Улсын наадмыг тойрсон олон үйл явдал араасаа сайн, муу хоёрыг хоёуланг нь адилхан дагуулдаг гэж хэлж болно. Бөх нь найраа (мөнгөөр улсын цол авдаг)-тай. Моринд асуудал бий. Морь бол дөрвөн хөлтэй нүүрэндээ үстэй адгуус, амьтан будилаан хутгана гэж юу байх вэ. Тэгэхээр уягдаж, уралдах моринд ямар буруу байх билээ. Харин уяж уралдуулж байгаа монгол эр хүнд байна гэж хэлж болно. Уяач хүн унаган морио, хүүхдээрээ унуулаад, “морь хүүхэд хоёр эсэн мэнд сайхан наадлаа” гэж хоорондоо мэндэлж байсан цаг саяхан. Монгол ийм сайхан наадмын сайхан өдрүүд өнгөрсөн цаг дээр, дурсамж хэлбэрээр яригдах болжээ.  Одоо хүн хурдан морь (эрлийз, монголыг нь ялгахгүй)-ийг өндөр үнээр цохиж аваад, сайн уяаач хөлслөөд, айлын хүүхдээр унуулаад зөвхөн наадмын түрүү авахын тулд наадмыг хардаг(нэр, төр хожоо хайсан) уяачид төрөн гарч байна. Эндээс л монгол морь, эрдлийз адууны будилаа гарч ирэв бололтой.

Нэгэнт өндөр үнээр худалдаж авсан туль тэр морь түрүүлэх ёстой. Өндөр өртгөөр уяаж байгаа болохоор уяач эрлийзийг ямар нэг аргаар монгол морьтой уралдуулах ёстой. Тэр бүхнийг баяр наапдмын хурдан морины комисс эцэслэн шийдэх учиртай. Гэтэл морины комисст асуудал байгаа гэж уячил ярьдаг. Энэ жил (2019 он)баяр наадмын хурдлан морины салбар хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэрэг, иргэний хамгаалалтын хэлтсийн дарга хурандаа Ж. Болдбаатар ажиллаж байна. Онцлон хэлэхэд хурьдан морины нас насны уралдаан цэрэг, аарим оролцдог. Үнэхээр ч хүн бүлтэй, зохион байгуулалтай нь тэд. Ийм зүйлд дайчлагдах нь аримд алба хааж байгаа залуусны нэр төрийн хэрэг биз. Морь гарааны төхөрөмж дээр ажиллаж байгаа цэрэг, офизеруудын талаар ямар нэг ярих зүйл алга. Тэгэхээр бүртгүүлсэн морийг шүдэлж нас хүйс үйлдвэрлэг байдлыг тогтоож гараа руу мордуулдаг хурдан морины салбар хороо, түүний гишүүд дарга (Ж. Болдбаатар)-д гол асуудал төвлөрч байна. Уяачидын хувьд энэ жилийн улсын баяр наадмын монгол морины нас тутамд эрлийз адуу уралдах магадлал тун өндөр байгаа гэж ярьж эхэлжээ. Ийм яриа гарах болсон гол сэжүүр нь Морины комиссийн дарга Ж. Болдбаатарыг  монголын нэртьэй уяаачаас морь бэлгэнд авсан. Тэр үүднээс нас нас (соёолон, хязаалан, шүдлэн, даага)-ны  сэрвээний өндрийг стандаарт тогтоож байгаа гэх нэрэн доор өндөр болгосон гэж үзэж байгаа  гэнэ.

Уг нь хурдан мрьтой мянган адуутай хүнд нэг үрээ хүнд ачууранд өгөх үзэгдэл байдаг. Ийм ёс заншил урьд байсан, одоо байна, цаашид ч байх болно. Энэ бол ёс заншил талаас авч үзэж байгаа хэрэг. Харин Морь уралдуулах уяач,түүнийг шалгаж уралдуулах комиссийн дарга хоёрын хооронд ийм явдал болсон байвал яаж авч үзэх вэ? Энд л асуудлын гол нь байгаа юм.

Төрийн баяр наадам гэдэг утгаар нь төрийн байгууллага албан тушаалтан баяр наадмын салбар комиссийн дарга нарыг томилдог. Энэ томилгоо төрийн албан хаагч ажил үүргийн дагуу ордог. Гэтэл тэд бөх, сур, морийг хэр зэрэг сайн мэдэх вэ гэдэг асуулт гарч ирэх юм. Хурдан морь хүүхэд насандаа унаагүй, дээр нь морь уяж үзээгүй нөхөр л морины комиссийн дарга болох жишээтэй. Төрийн тоомилгоо учраас уяачдын оролцоо доогуур байна. Гэтэл морины комиссийн нь уралдах морьдын нас, шүд, үйлдвэрлэг байдал,  тогтоох учиртай. Энэ бол комиссийн гишүүдээс уралдах морины удам угшил гээд илүү өргөн мэдлэг, ур чадвар шаардана. Ийм байр суурин дээрээс авч үзвэл морины комиссийн гишүүд тэр үаардлагад тэнцэх үү. Ямартай энэ жилийн морины комисс ийм өргөн мэдлэгтэй гишүүдээс бүрдсэн гэдэгт уяачдын олонхи нь эргэлзэж байгаа бололтой. Сэрвээний өндөрийг  монгол морины дунджаас дээгүүр байгаа гэх хэл ам, молрины комиссийн даргын ачууранд эрлийз авдуу авсан байх магадал гээд олон асуулт хариу нэхэж байна. Үнэхээр морины комиссийн дарга уяачаас ачууранд үрээ авсан уу гэдэг аууслт араасаа юу дагуулах нь наадмын дараа тодорхой болно. Уг нь ийм асуудлыг наадмын өмнө шийдэх ёстой юм. Гэтэл наадам тулчихсан. Ийм болохоор түүнийг шийдэх боломжгүй. Эрлийз морь уралдсан эрлийз наадам болж түүхэнд тэмдэглэгдэх магадлал өндөр байна бус уу....

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл