TSAHIM.mn

Түүхэндээ анх удаа АНУ-ын төрийн тэргүүн Монголын Ерөнхийлөгчийг цагаан ордны гадна угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын ерөнхийлөгчөөс томоохон хүндэтгэл хүлээн авч, урьд өмнөх монголын ерөнхийлөгчдөөс илүү хүндэтгэлтэйгээр угтан авахуулсан нь сонирхол татав. Урьд хожид Монголын нэг ч ерөнхийлөгчийг Цагаан ордны тэргүүн гадаа хүлээн зогсч, угтан авсан түүх байхгүй.

• 1991 онд Ерөнхийлөгч П.Очирбат

• 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди

• 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр

• 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар АНУ-ын ерөнхийлөгчтэй ёслолын зураг татуулан, уулзаад гарч байжээ.

Дурсгалын зураг татуулж байсан нь үнэн, харин угтаж авч бгаагүй аж. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийг АНУ-ын төрийн тэргүүн өөрийн биеэр гарч ирэн угтан авлаа. Ямартаа ч “Монгол Улс том газар нутагтай БНХАУ, ОХУ-тай хиллэдэг бид жижигхэн улс биш шүү” хэмээн ширүүхэн ёжтой харцтайгаар хэлж айлчлалаа эхлүүлсэн Х.Баттулга харин ч “Бусдаас илүү браво" байж чадав. Тэрбээр” Гурван хүслээ хэл” гэсэн АНУ-ын талаас сонирхон тавьсан асуултад "Би гурван хүсэл тээж ирээгүй" хэмээн зангараг заав. Зангарагтай хүнийг дэлхийн номер нэг эдийн засагтай их гүрэн "том" угтан авсан харагдав. Үүгээр зогсохгүй уулзалтын цаг 40 минутаар сунгагджээ. Тэд юу ярьсан бол...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл

  • Зочин(202.126.88.186)

    2019-08-01 05:55

    IQ taarsan uu

  • ОЮУН. Б(112.72.11.113)

    2019-08-01 13:27

    Айлчлалд нь амжилт хүсье!

  • Zochin (103.229.121.211)

    2019-08-01 14:06

    Hi ovoodoo zuv! Mongolchuud bidni hiimori bailguidee! Saihan medee bna!

  • Zochin(202.9.43.28)

    2019-08-03 01:01

    Xiij bga ajil ywuulj bui bodlogiigni vnelsen vnlemj bas temtsegch ard tvmen gdgiig, mon ertnii tvvxtei soeltoi ard tvmen tsagtaa oros xytad xoeriig erxsheej ywsan tvvxt ard tvmen bolxoor ix gvrnii udirdagch xvleen awch bgaa gj oilgogdoj bn